x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт
Хууль, дотоод хяналтын хэлтэс

Хууль, дотоод хяналтын хэлтэс

Хууль, дотоод хяналтын хэлтэс

Хууль дотоод хяналтын хэлтсийн чиг үүргүүд:

  1. Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалтын хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаанд батлагдсан журмын хүрээнд хяналт тавьж газрын даргыг мэдээллээр хангах, хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар санал зөвлөмж өгөх;
  2. Газрын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээний зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын явцын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг тодорхой үе шаттайгаар оновчтой хэрэгжүүлж байгаа эсэхэд дотоод хяналтын журамд заасан болон тодорхой чиглэлтэй батлагдсан удирдамж төлөвлөгөөтэйгээр хяналт хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар заавар зөвлөмж өгөх, газрын даргыг мэдээллээр хангах;
  3. Газрын үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар санал, зөвлөмж, дүгнэлт гаргах;
  4. Газрын үйл ажиллагаатай холбоотой  учирч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан газрын даргыг үнэн зөв мэдээллээр тогтмол хангах;
  5. Дотоодод мөрдөгдөх дүрэм, журам боловсруулах, газрын даргын тушаал, газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийн хууль зүйн үндэслэлийг хянах, заавар, зөвөлгөө өгөх;
  6. Газрын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр газрыг холбогдох хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх;
  7. Зохиогчийн хяналтын гэрээг хянаж, бүртгэл хөтлөх;
  8. Газрын нийт ажилтны албан үүрэгтэй холбоотой асуудлаар тухай бүр хууль зүйн мэдээллээр хангах, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
  9. Гэрээ дүгнэсэн протколыг хянах, гэрээт ажлыг хэрэгжүүлэх явцад үүссэн асуудлаар хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх;
  10. Нийслэлийн Засаг дарга болон бусад эрх бүхий албан тушаалтантай газрын даргын байгуулсан контракт гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих;
  11. Дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах, урьдчилан сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг удирдлагад өгөх
  12. Нийт ажилтнуудаас хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг удирдан зохион байгуулах, дүгнэх, дүнг удирдлагад тайлагнах;
  13. Газрын даргын тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг, комисс болон томилгоот ажлыг гүйцэтгэх;
  14. Бусад

Хууль дотоод хяналтын хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал

1 Б.Батбилэг Хууль, дотоод хяналтын хэлтсийн дарга
2 Н.Нарангэрэл Ахлах инженер
3 Д.Оюунтуул         Дотоод хяналтын инженер
4 Д.Түвшинбилэг Дотоод хяналтын инженер
5 О.Батбаатар Дотоод хяналтын мэргэжилтэн
6 Л.Болорчулуун Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн
7 Б.Бадралсүрэн Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн
8 Х.Номин        Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн

Утас: 976-11-311650