x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Хэсэгчилсэн засварын ажил хийгдэж дууслаа

Хэсэгчилсэн засварын ажил хийгдэж дууслаа
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, барилгын дулаан алдагдлыг бууруулах зорилгоор сургуулиудад засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
• Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо ЕБ-ын 102 дугаар сургуулийн спорт зааланд гэрэлтүүлэг угсрах, халаах хэрэгсэл солих ажил, модон шал угсрах зэрэг спорт заалны засвар шинэчлэлтийн ажил хийгдэж дууслаа.
• Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ЕБ-ын 69 дүгээр сургуулийн Хоёр гуравдугаар давхарт нэмэлт ангийн хана өрөх мөн урлаг заалны засварын ажлууд хийгдэж дууслаа.
Тус ажлыг Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Батстрой” ХХК хийж гүйцэтгэлээ.