x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт
Зураг төслийн хэлтэс

Зураг төслийн хэлтэс

Зураг төслийн хэлтэс

Зураг төслийн хэлтсийн үндсэн чиг үүргүүд:

  1.  Барилга байгууламжийн зураг төсөлд тавигдах шаардлагыг хангуулах, инженер хайгуулын судалгаа хийх, зураг төслийг үе шатны дагуу боловсруулах, зөвшилцөх, батлах, магадлал хийх, хадгалахтай холбоотой үйл ажиллагаанд захиалагчийн хяналтыг  мэргэжлийн түвшинд хэрэгжүүлнэ.
  2. Барилга байгууламжийн техникийн нөхцөл авах, зураг төсөл боловсруулах үе шатны ажлууд, зураг төсөлд магадлал хийлгэх ажлыг зохион байгуулна.
  3.  Төсөл арга хэмжээний бэлтгэл ажил болох газар түүнтэй холбогдох асуудлыг судлах, шийдвэрлүүлэх, газар ашиглалтын байдал, төлөвлөлтөд судалгаа хийх, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, мэдээллийн сан үүсгэх, хөтлөх;
  4.  Хөрөнгө оруулалтын ажлын бэлтгэл болох зураг төсөл боловсруулах ажлын явцад инженерийн шугам сүлжээний трасс сонголт болон газар олголт, чөлөөлөх асуудлыг  судлан холбогдох байгууллагуудад хандан хамтран шийдвэрлүүлэх;
  5.  Зураг төслийн ажлыг гэрээт хугацаанд төлөвлөлт, техникийн норм стандартын дагуу гүйцэтгүүлж, төлөвлөгөөт хугацаандаа хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэхэд хяналт тавих;
  6.  Зураг төсвийн ажлын техникийн бичиг баримт, ажлын гүйцэтгэл, санхүүгийн бичиг баримтын бүрдэлд мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөг өгч, хянах
  7.  Гүйцэтгэгч нь батлагдсан архитектур төлөвлөлт, зургийн даалгавар, тохижилтын ажлын төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлөөс зөрүүтэй, холбогдох хууль тогтоомж, хүчин чадал, технологийн стандартын шаардлага хангаагүй, норм дүрмийг зөрчиж  зураг төслийг чанаргүй гүйцэтгэж боловсруулсан тохиолдолд илэрсэн зөрчлийг арилгуулах, асуудлыг шийдвэрлүүлэх;
  8.  Зургийн ажлын явцад батлагдсан зураг төслийн газар олголт, шугам сүлжээний трассын координат цэгүүдийг Нийслэлийн газрын албанд шалгуулан, бүртгүүлж, баталгаажуулах;
  9.  Хэлтсийн үйл ажиллагааны төлөвлөгөөний тухайн оны биелэлтийг гаргах;
  10. Бусад

Зураг төслийн хэлтсийн  албан хаагчдын нэр, албан тушаал

1 Б.Лхагважав Хэлтсийн дарга
2 Э.Батцэнгэл Зураг төслийн хяналтын инженер
3 Б.Сэлэнгэ Зураг төслийн хяналтын инженер
4 Х.Энхбаясгалан Зураг төслийн хяналтын инженер
5 Б.Содномцэрэн Зураг төслийн хяналтын инженер
6 М. Эрдэнэбаяр  Газрын асуудал хариуцсан мэргэжилтэн

Утас: 976-11-310066