Мэдээллийн технологийн хэлтэс
Мэдээллийн технологийн хэлтсийн чиг үүргүүд:
7.1. Газрын хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгсэл телевиз радио, олон нийтийн сошиал сүлжээгээр сурталчлах, олон нийттэй харилцах;
7.2. Хурал зөвөлгөөн, сургалт, олон нийтийн арга хэмжээний явцыг зурагжуулан баримтжуулж, эх бэлтгэл /брошур, баннер, постер/ хийж мэдээ мэдээлэл бэлтгэн цаг алдахгүй нийтлэх;
7.3. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээллийг шуурхай судалж, залруулах, үнэн зөв хариу өгөх ажлыг зохион байгуулах;
7.4. Нийслэлийн хэмжээнд хэрэглэгддэг нэгдсэн системүүд болох Erp.ulaanbaatar.mn, open.ulaanbaatar.mn, Shilendans.gov.mn, ublegal.mn, tender.gov.mn, газрын хэмжээнд хэрэглэгддэг бүртгэл мэдээллийн систем investpro.ub.gov.mn, invest.ub.gov.mn сайтуудын хэвийн үйл ажиллагааг хангах;
7.5. Газрын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
7.6. Газрын вэб сайтын хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх;
7.7. Газрын серверийн тохиргоо болон холболтыг хариуцан сервер болон хадгалах тоног төхөөрөмжийн шинэчлэл, хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах, орчин үеийн техникийн дэвшил, шинэ технологийг ашиглалтыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх;
7.8. Үйл ажиллагааны дотоод гадаад сүлжээний гүйцэтгэлийг хянаж, нэмэгдүүлэх, Сүлжээний асуудлууд ба сул зогсолтыг шийдвэрлэх;
7.9. Цахим мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн системийн хэвийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хариуцах, мэдээллийн сангийн уялдаа холбоог хангах;
7.10. Газрын бүртгэл мэдээллийн системын хэвийн үйл ажиллагааг хангах хянах;
7.11. Tехник хангамж, мэдээллийн сүлжээ, техник хэрэгслийн элэгдэл хорогдол, гэмтэл саатал, доголдлоос сэргийлэх, хэвийн ажиллагааг хангах, гэмтэл, саатлыг тухай бүр түргэн шуурхай засварлах арга хэмжээ авах;
7.12. Газрын нийт албан хаагчдын компьютерт мэргэжлийн болон хэрэглээний программ суулгах, заавар зөвөлгөө өгч, хэвийн үйл ажиллагааг хангах;
7.13. Бусад
- Мэдээллийн технологийн хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал
/+976-11311640/