x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Өргөдөл, гомдол шийдвэрлэлт


2022 оны хагас жилийн өргөдөл гомдол, шийдвэрлэлтийн байдал
2022 оны 11 сарын байдлаар: Erp.Ulaanbaatar.mn өргөдөл гомдлын программд 11 дүгээр сарын байдлаар нийт 24 өргөдөл гомдол бүртгэгдсэн. Үүнээс иргэнээс 11 өргөдөл, албан хаагчаас 13 өргөдөл ирсэн. 100 хувь буюу 24 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн.
Өргөдөл гомдлыг шийдвэрлэх явцад явцын тэмдэглэл хөтлөөгүй зөрчил 2 илэрсэн. Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй.

2022 оны 10 сарын байдлаар: Erp.Ulaanbaatar.mn өргөдөл гомдлын программд 10 дугаар сарын байдлаар нийт 28 өргөдөл гомдол бүртгэгдсэн. Үүнээс иргэнээс 17 өргөдөл, албан хаагчаас 11 өргөдөл ирсэн. 67.85 хувь буюу 19 өргөдөл гомдлыг шийдвэрлэж, 32.15 хувь буюу 9 өргөдөл гомдол шийдвэрлэх шатандаа судлагдаж байна.
Өргөдөл гомдлыг шийдвэрлэх явцад өдөрт нь хүлээн аваагүй зөрчил-1, явцын тэмдэглэл хөтлөөгүй зөрчил-1 тус тус илэрсэн.

2022 оны 8 сарын өргөдөл гомдол, шийдвэрлэлтийн байдал: Erp.Ulaanbaatar.mn өргөдөл гомдлын программд 8 дугаар сарын байдлаар нийт 25 өргөдөл гомдол бүртгэгдсэн. Үүнээс иргэнээс 11 өргөдөл, албан хаагчаас 14 өргөдөл ирсэн. 100 хувь буюу 25 өргөдөл гомдлыг бүрэн шийдвэрлэсэн.
Өргөдөл гомдлыг шийдвэрлэх явцад өдөрт нь багтаан хүлээн аваагүй 2 зөрчил илэрсэн. Хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл гомдол байхгүй. Саналын шинжтэй өргөдөл гомдол ирээгүй.

2023 оны 1 дүгээр улирлын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан: 

Erp.Ulaanbaatar.mn өргөдөл, гомдлын программд 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийт  32 өргөдөл, гомдол бүртгэгдсэн. Үүнд:
– Иргэнээс 14 өргөдөл,
– Ажилтан, албан хаагчаас 18 өргөдөл.
Үүнээс 96.8 хувь буюу 31 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 3.2 хувь буюу 1 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа судлагдаж байна.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад дараах зөрчил бүртгэгдсэн. Үүнд:
1.Өдөрт нь багтаан хүлээн аваагүй 1,
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй.
Өргөдөл, гомдлыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 25 хувиар өссөн байна.
2023 оны өргөдөл, гомдлыг 2022 онтой харьцуулбал:

Тайлант хугацаанд “Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр газрын даргаар батлуулж, төлөвлөгөөний дагуу хяналт тавьж ажиллаж байна.

2023 оны Хагас жилийн Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

Erp.Ulaanbaatar.mn өргөдөл, гомдлын программд 2023 оны хагас жилийн байдлаар нийт  76 өргөдөл, гомдол бүртгэгдсэн.
Үүнээс 93.4 хувь буюу 71 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 6.6 хувь буюу 5 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа судлагдаж байна.
Нийт ирсэн өргөдөл, гомдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

2022 онд ирсэн өргөдөл, гомдлыг 2023 онтой харьцуулсан тоон мэдээлэл

2023 оны III улирлын Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

Erp.Ulaanbaatar.mn өргөдөл, гомдлын программд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар нийт 128 өргөдөл, гомдол бүртгэгдсэн. Үүнд:
– Иргэнээс 79 өргөдөл,
– Ажилтан, албан хаагчаас 49 өргөдөл.
Үүнээс 93.75 хувь буюу 120 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, 6.25 хувь буюу 8 өргөдөл, гомдол шийдвэрлэх шатандаа судлагдаж байна.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй.

2023 оны Жилийн эцсийн Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан
Erp.Ulaanbaatar.mn өргөдөл, гомдлын программд 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт  160 өргөдөл, гомдол бүртгэгдсэн. Үүнд:
– Иргэнээс 103 өргөдөл,
– Ажилтан, албан хаагчаас 57 өргөдөл.
Үүнээс 100 хувь буюу 160 өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад 21 зөрчил бүртгэгдсэн. Үүнд:
1.Өдөрт нь багтаан хүлээн аваагүй 12,
2.Өдөрт нь багтаан шилжүүлээгүй-4
3.Явцын тэмдэглэл хөтлөөгүй-4
4.Холбогдох файл хавсаргаагүй зөрчил 1
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй.
Газрын дотоод сүлжээ Telegram-д зөрчлийг анхаарч ажиллах талаар “Мэдэгдэл” байршуулан ажилтан, албан хаагчдыг мэдээллээр ханган, хяналт тавьж ажиллав.