x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1969 оны 229-р тогтоолыг үндэслэн Улаанбаатар хотын АДХГЗ-ны 1969 оны 392-р тогтоолоор Барилга захиалагчийн товчоо нэртэйгээр үүсэн байгуулагдсан.
Нийслэлийн хүн амын өсөлт, барилгын үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжилт, үйл ажиллагааны цар хүрээнээс хамаарч бүтэц, орон тооны өөрчлөлтийг удаа дараа хийж, нэршил өөрчлөгдсөж байсан хэдий ч “Барилга захиалагчийн хяналт” гүйцэтгэх  үйл ажиллагааны үндсэн чиглэл алдагдаагүй ирсэн билээ.
Тус газар нь Улс, Нийслэл, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл, тусламж болон бусад хөрөнгийн эх үүсвэрээр Нийслэл хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд мэргэжлийн багтайгаар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, хүнд суртлыг бууруулах, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгын дор үйл ажиллагаа явуулж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

  • “Зөв төлөвлөлт, чанартай бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт”
ҮНДСЭН ЗОРИЛТ:
Гадаад, дотоодын болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлд татан оролцуулах замаар хөрөнгө оруулалтын зах зээлийг өргөжүүлэх, захиалагчийн хяналтын чанар, үр ашгийг дээшлүүлэх
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
Хөрөнгө оруулалтын судалгаа шинжилгээний үр дүнгийн саналаа холбогдох газар хүргүүлэх, хамтран ажиллах
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын нийслэлд татах ажлыг зохион байгуулах
Зураг төслийг хянах, түүний хэрэгжилтийн ажлыг зохион байгуулах, зураг төсвийн ажилд гэрээний үндсэн дээр хяналт тавих
Улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж бусад эх үүсвэрийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх, засварлах үйл ажиллагаанд гэрээний үндсэн дээр гүйцэтгэлийн хяналт тавих
Захиалагчийн хяналтыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах, шинэ барилга байгууламж болон их засварын ажлын техникийн бичиг баримт,  ажлын гүйцэтгэл, санхүүгийн бичиг баримтын бүрдлийг шалган заавар өгч, хянаж баталгаажуулах
Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний ил, далд ажлын актыг баталгаажуулах, материалын стандартыг хангуулах, гүйцэтгэлийг хянаж батлах, санхүүжүүлэх, объектыг ашиглалтанд оруулах
Төсвийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, удирдлага зохион байгуулалтаар хангах, гүйцэтгэлд хяналт тавих, бүртгэх, тайлагнах, үр ашгийг нэмэгдүүлэх санал боловсруулж хэрэгжүүлэх
Барилга угсралтын ажилд шинэ техник, технологи нэвтрүүлэх талаар санаачлагатай ажиллаж хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлэх
Хөрөнгө оруулалтын нэгдсэн бүртгэлийн программ хангамжийг хөгжүүлэх, бусад газар хэлтэс, агентлаг, хөрөнгө оруулагчдын мэдээллийн нэгдсэн сан үүсгэсэн ажиллах
Хууль тогтоомжоор хориглоогүй бусад үйл ажиллагаа эрхлэх