x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарын улсын стандартыг баталлаа

Бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарын улсын стандартыг баталлаа
Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Стандарт, Хэмжил зүйн газрын даргын 2023 оны 12 сарын 01-ний өдрийн С/49 дүгээр “Үндэсний стандарт шинээр батлах” тухай тушаалаар бүтээн байгуулалтын ажлын мэдээллийн самбарын улсын хэмжээнд дагаж мөрдөх стандартыг боловсруулж баталсан байна.
Тус стандартаар улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих инженерийн барилга байгууламжийн барилгын ажил, гадна тохижилтын ажил, бусад бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ хэрэгжиж барилга байгууламжийн үйл ажиллагаа явагдаж байгаа талаарх мэдээлсэн мэдээллийн самбар байршуулах тухай заасан бөгөөд тэдгээрийн нэгдсэн загвар, аргачлалыг тодорхойлсон стандарт юм.
Мэдээллийн самбар нь Инженерийн барилга байгууламжийн ажил, Гадна тохижилтын ажил зэрэг тус тусын загвартай бөгөөд 2024 оны 04 сарын 01-нээс дагаж мөрдөнө.
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР