x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Хан-уул дүүрэгт 200 ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил дууслаа

Хан-уул дүүрэгт 200 ортой шинэ цэцэрлэгийн барилгын ажил дууслаа

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд явагдаж байна.

Тодруулбал: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 200 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболтын ажил бүрэн дуусаж ашиглалтад ороход бэлэн боллоо.

Цэцэрлэгийн барилга нь 2 давхар: Хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, чийрэгжүүлэлтийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Дүүргийн хөрөнгө оруулалтаар тус ажлын зураг төслийг “Тоонто гранд” ХХК Ерөнхий гүйцэтгэлийг “Айникс инженеринг” ХХК нар тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.