x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал боллоо

2022 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал боллоо
Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газар 2022 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, төлөвлөгөөний биелэлт, ололт амжилтаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ.
Хурлын үеэр Нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл, төлөвлөгөөний биелэлтийн талаар хэлтэс тус бүр танилцуулга, дүгнэлтээ тайлагнав.
НИТХ-р баталсан “Газрын дүрмээр хүлээсэн үүрэг”-ийн биелэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар 98,1 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжсэн амжилттай ажилласан байна.
Тайлангийн хурлын үеэр залуу нас, хөдөлмөр, хичээл зүтгэл, чин сэтгэлээрээ улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан ахмад ажилтан албан хаагчид болон гавьяаныхаа амралтдаа гарч байгаа ахмад ажилтан албан хаагчиддаа МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалыг нь гардууллаа.
Мөн ажлын гүйцэтгэлээрээ амжилт гаргаж бусдыгаа манлайлсан ажилтан албан хаагчдаа шагнаж урамшуулав. Нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлж байгаа төсөл арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэл цаашид авах арга хэмжээний талаар дүгнэж, сайжруулах, шинэчлэх, анхаарч ажиллах шаардлагатай ажлын талаар санал солилцож авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгсөн тайлангийн хурал боллоо.