x
Зөв төлөвлөлт, чанартай
бүтээн байгуулалт, үр дүнтэй хяналт

Тохижилтын ажил хийгдэж дууслаа

Тохижилтын ажил хийгдэж дууслаа

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж тохижуулах зорилгоор тохижилтын ажил хийгдэж байна.

Тодруулбал: Баянгол дүүргийн 17 дугаар хороо “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн орчим нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам талбайн шинэчлэлт сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг, суурилуулах зэрэг ажлууд хийгдэж дууслаа.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус ажлыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ хийж гүйцэтгэв.