x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна

Багануур дүүрэгт 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдаж байна
Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Багануур дүүргийн 3 дугаар хороонд хэрэгжүүлж буй 280 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 89 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Нийт 5000.0 м.кв талбайд хэрэгжиж буй тус барилга нь А, Б, В блок бүхий 17.4м х 24.0м, 18.0м х 24.0м, 17.4м х 24.0м хэмжээтэй, зоорьгүй, 2 давхар барилга юм.
Өнөөдрийн байдлаар дотор засал болон гадна тохижилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд 2026 ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр