x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Баянзүрх дүүрэгт эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил бүрэн дууслаа

Баянзүрх дүүрэгт эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил бүрэн дууслаа
Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын орчин, нөхцөлийг сайжруулах зорилтын хүрээнд Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд барьсан Эрүүл мэндийн төвийн цогцолбор барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн тус барилга нь нийт 3448.7 м.кв талбайтай, зоорийн давхар болон 2 давхар бүхий цогцолбор бөгөөд үндсэн барилга нь тэнхлэгээрээ 16.0х52.0 метр, нэмэлт хэсэг нь 18.0х18.0 метрийн хэмжээтэй байна.
Тус эрүүл мэндийн төв ашиглалтад орсноор Баянзүрх дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг илүү хүртээмжтэй, ая тухтай орчинд үзүүлэх нөхцөл бүрдэх юм.
Мөн шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны орчин, эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл сайжирч, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°