x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сүхбаатар дүүргийн 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлнэ

Сүхбаатар дүүргийн 280 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлнэ
Барилга угсралтын ажил нь удааширч, зогссоны улмаас Боловсролын сайдаас Нийслэлийн Засаг даргад энэ онд эрх шилжиж ирсэн, сургууль, цэцэрлэгийн талбайд ажиллаж байна.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 17,18 дугаар хороонд баригдаж буй 280 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн барилга нь 2018 онд эхэлсэн бөгөөд тендерт шалгарсан “Манагал констракшн” ХХК барилга угсралтын ажлыг эхлүүлсэн ч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна.
Ажил удааширч, улмаар гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авсан тул тус цэцэрлэгийн зураг төслийн ажлыг эрчимжүүлж, магадлал хийлгэх, барилгын ажлын гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулах зэрэг ажлыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байна.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°