x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

М.ГОВЬСАЙХАН: БАРИЛГЫГ БАТЛАГДСАН ЗУРАГ ТӨСӨЛ, ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ГҮЙЦЭТГЭХЭД ХЯНАЛТ ТАВИНА

М.ГОВЬСАЙХАН: БАРИЛГЫГ БАТЛАГДСАН ЗУРАГ ТӨСӨЛ, ТЕХНОЛОГИЙН ДАГУУ ГҮЙЦЭТГЭХЭД ХЯНАЛТ ТАВИНА
Нийслэлийн хүн амын нягтаршил өндөртэй бүсүүдийн нэг болох Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Батзориг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан болон холбогдох албаны хүмүүс тус сургуулийн барилгын талбайд ажиллаж, гүйцэтгэгч байгууллага болон хяналтын инженерүүдтэй уулзаж, санал солилцож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Тус барилгын ажил нь зам талбай бага, орц гарцны асуудал хүндрэлтэй байгаа хэдий ч үндсэн барилгын ажлыг эрчимжүүлж, ажлын чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагыг ханган батлагдсан зураг төсөл, технологийн дагуу гүйцэтгэх шаардлагатай байгааг онцлоод барилгын ажлыг эрчимжүүлэх чиглэлийг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан өгсөн юм.
Түүнчлэн НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг барилгын ажил явагдахад хамгийн их хүндрэл үзүүлж буй орц гарцны асуудлыг холбогдох албаны хүмүүстэй хамтран яаралтай шийдвэрлэнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Тус сургууль ашиглалтад орсноор Баянүрх дүүргийн 36 дугаар хорооны хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөл бүрдэнэ.

Тендер

Нээлттэй ажлын байр