x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

СБД-ийн 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж байна

СБД-ийн 16 дугаар хороонд 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж байна
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд багачуудыг гэртээ ойр, ая тухтай орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах зорилгоор 320 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга баригдаж байна.
Тус сургуулийн барилгыг 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж эхэлсэн ч сургуулийн барилгын ажил удаашралтай явагдаж, төсөл хэрэгжүүлэгч компани барилга угсралтын ажлыг зогсоосон тул 2026 онд гүйцэтгэгчийг дахин сонгон шалгаруулж барилга угсралтын ажлыг эхлүүлсэн.
Арвин өргөө ХХК гүйцэтгэгчээр шалгарч, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ хичээлийн жилдээ сургуулийн барилгыг байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Ташрамд, тухайн бүсэд шинэ сургууль ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны хүүхдүүдийн сургуульд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, хол зайд зорчих ачааллыг бууруулах, боловсролын үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтойг газрын дарга М.Говьсайхан онцлоод , барилгын чанар, технологийн горим, батлагдсан зураг төсөл, норм стандартын хэрэгжилтэд захиалагчийн хяналт тавьж, сургуулийн барилгыг хүүхдүүдийн сурч боловсрох эрүүл, аюулгүй орчны шаардлагад нийцүүлэн ашиглалтад оруулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Тендер

Нээлттэй ажлын байр