x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Дарь-эхэд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийг энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Дарь-эхэд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийг энэ хичээлийн жилд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга баригдаж байна. Тус сургуулийн барилгын гүйцэтгэгч компани болон холбогдох инженерүүдтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ч.Батзориг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан болон албаны бусад хүмүүс уулзаж ажлын явц, гүйцэтгэл болон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай ажлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан “Тус сургуулийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, чанар, стандартын шаардлагыг ханган, энэ хичээлийн жилд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж буйгаа илэрхийлсэн юм. Барилга угсралтын ажлыг “MBC” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус сургууль ашиглалтад орсноор тухайн бүсийн хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжирч, сургуулийн хүртээмж нэмэгдэхийн зэрэгцээ ойр орчмын сургуулиудын ачааллыг бууруулна.

Тендер

Нээлттэй ажлын байр