x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 100 ХҮҮХДИЙН ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА
Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус цэцэрлэг нь нийт 1041.62 м.кв талбайтай, нэг давхар, гурван блок бүхий барилга юм. Төмөр бетон цутгамал арагт бүтээцтэй, дулаалгатай металл хавтан фасад болон хавтгай дээврийн шийдэлтэйгээр баригдсан.
Цэцэрлэгийн барилгад хүүхдийн тав тух, аюулгүй байдал, сурч хөгжих орчныг бүрдүүлэхэд чиглэсэн дөрвөн бүлгийн анги, дөрвөн унтлагын болон хувцас солих өрөө, чийрэгжүүлэлтийн танхим, урлагийн заал зэргийг төлөвлөсөн юм.
Барилгын гадна тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, дасгалын төхөөрөмж болон бусад тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
Бүтээн байгуулалтын хүрээнд 50 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг “Инерци” ХХК, 50 ортой цэцэрлэг болон хүзүүвчний ажлыг “Таван-Од констракшн” ХХК тус тус гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр