Чингэлтэй дүүргийн 9, 18, 19 дүгээр цэцэрлэгийн гадна засварын ажлууд үргэлжилж байна
Сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн 9, 18, 19 дүгээр цэцэрлэгийн гадна фасад засвар болон дээвэр засварын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр цэцэрлэгийн барилгын 778.0 м.кв талбай бүхий фасад засвар,
- Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар цэцэрлэгийн 910.0 м.кв талбай бүхий дээвэр засвар,
- Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр цэцэрлэгийн 1695.0 м.кв талбай бүхий дээвэр засварын ажлууд тус тус 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус ажлыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨААТҮГ гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.