x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА

640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ ДУУСЛАА
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус сургуулийн барилга нь нийт 5869 м.кв талбай бүхий 39.9м х 16.0м, 22.5м х 15.8м, 33.9м х 16.0м хэмжээтэй 3 блок барилга бөгөөд 16 хичээлийн анги танхимууд, номын сан, багш нарын өрөө, эмчийн өрөө, гал тогоо болон бусад зориулалтын өрөөнүүдтэйгээр төлөвлөгдөн баригдсан. Спорт заалны 2 барилга нь тэнхлэгээрээ 30.0м х 18.0м хэмжээтэй, 18.0м х12.0м хэмжээтэй.
Мөн гадна тохижилтын ажлын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, гадна гэрэлтүүлэг, ногоон байгууламж болон бусад тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
Тус сургуулийн бүтээн байгуулалтын ажлыг “Цамхаг констракшн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр