x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа

122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа
Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой 2 давхар барилга юм.
150 хүүхдийн ортой тус цэцэрлэгийн өргөтгөл барилга нь цэцэрлэгийн анги, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.
Мөн гадна тохижилтын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэлээ.
Тус бүтээн байгуулалтыг “Жаргалант ургамал” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр