x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын их засвар, шинэчлэлийн ажил 70 хувьтай үргэлжилж байна
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эх, нярай болон үйлчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор тус эмнэлгийн Б блокын 5866,6 м.кв талбай болон Д блокийн 5435,4м.кв талбайг хамарсан засвар, шинэчлэлийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Засвар, шинэчлэлийн хүрээнд дотор заслын ажил, хана, тааз, хаалга, цонхны шинэчлэл, дээвэр болон фасад засвар, дотор гэрэлтүүлгийн системийг шинэчлэх зэрэг ажлууд хийгдэж байгаа юм.
Одоогийн байдлаар Д блокийн дотор засвар бүрэн дууссан бол Б блокийн цонх шинэчлэл, металл фасадны ажлууд хийгдэн дуусаж, дотор заслын ажил үргэлжилж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр