640 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 80 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга нь 6753.0 мкв талбай бүхий 69.4м х 40.6м хэмжээтэй 3 давхар барилга юм.
Тус барилга нь газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй, цутгамал төмөр бетон араг бүтээцийн хийцлэлтэй. Өнөөдрийн байдлаар барилгын краказ угсралт, гадна, дотор өрлөг, цонх угсралт болон метал фасад дулаалгын ажил бүрэн дуусаж, дотор заслын ажил хийгдэж байна.
Түүнчлэн гадна орчны тохижилтын хүрээнд явган хүний зам, авто зогсоол, сагсан бөмбөгийн талбай, хөл бөмбөгийн талбай болон ногоон байгууламж зэргийг цогцоор нь шийдвэрлэх юм.
Барилгын ажлыг Хөшиг-Уул ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.