x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

140, 61 дүгээр сургуулийн засварын ажлууд үргэлжилж байна

140, 61 дүгээр сургуулийн засварын ажлууд үргэлжилж байна
Суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна.
Тодруулбал:
Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 дүгээр сургуулийн 3485.95 м.кв талбай бүхий дээвэр болон фасад засвар,
Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр сургуулийн Б блок барилгын 640.0м.кв талбай бүхий дээвэр засварын ажлууд тус тус 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус ажлыг Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” ОНӨААТҮГ гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр