x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн барилгын хэсэгчилсэн засварын ажил дууслаа

Баянгол дүүргийн төв эмнэлэг болон ахмадын эмнэлгийн барилгын хэсэгчилсэн засварын ажил дууслаа
Эмнэлгийн байгууллагын эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, эмчлүүлэгчдэд тав тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Баянгол дүүргийн төв эмнэлгийн 1 дүгээр давхарт 120 мкв талбай болон Баянгол дүүргийн ахмадын эмнэлгийн 5 дугаар давхарт 410 мкв талбайг хамарсан хэсэгчилсэн засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэлээ.
Засвар, шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн төвийн нэгдүгээр давхрын зүүн жигүүрт хэсэгчилсэн дотоод засал, сантехник, цахилгаан угсралтын ажлыг гүйцэтгэж, ахмадын эмнэлгийн тавдугаар давхарт өрөөнүүдийн хаалга, шал, хана, тааз угсралтын ажлууд болон хэсэгчилсэн сантехник, цахилгаан угсралтын ажлыг хийж дуусгалаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус засвар, шинэчлэлийн ажлыг “Тэгш хүслийн гэрэл” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Тендер

Нээлттэй ажлын байр