x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ЖОЛООЧ Д.ГАНТУЛГА ГАВЬЯАНЫ АМРАЛТДАА ГАРЛАА

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ЖОЛООЧ Д.ГАНТУЛГА ГАВЬЯАНЫ АМРАЛТДАА ГАРЛАА

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олны нэгэн эрхэм гишүүн болж, олон жилийн турш ажил хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ зориулан ажилласан жолооч Д.Гантулга гавьяаныхаа амралтад гарлаа.

Тэрбээр ажил үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, хамт олонтойгоо мөр зэрэгцэн олон жилийг үдсэн бөгөөд байгууллагынхаа өдөр тутмын үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн юм.

Аливаа ажлын ард хүний хөдөлмөр, сэтгэл зүтгэл, хариуцлага байдаг. Энэ бүхнийг үлгэрлэн харуулж, хамт олондоо халуун дулаан уур амьсгал бүрдүүлж ирсэн Д.Гантулгадаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Д.Гантулга танд эрүүл энх, аз жаргал, амар амгалан, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°