x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХЯНАЛТ ИЛҮҮ СИСТЕМТЭЙ, ҮР ДҮНТЭЙ БОЛНО

ЗАХИАЛАГЧИЙН ХЯНАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛСНЭЭР ХЯНАЛТ ИЛҮҮ СИСТЕМТЭЙ, ҮР ДҮНТЭЙ БОЛНО
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2024 оноос хойш чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт, Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500:2017 стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байна.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олон тус стандартын баталгаажуулалтаа амжилттай сунгуулж, гэрчилгээгээ гардан авлаа. Энэ үеэр газрын дарга М.Говьсайхан: Захиалагчийн хяналтын үйл ажиллагаанд чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр ажлын үе шат бүрд тавих шаардлага, инженерүүдийн үүрэг хариуцлага тодорхой болж, хяналт илүү системтэй, үр дүнтэй болно. Ингэснээр барилгын явцад гарч болзошгүй алдаа, зөрчлийг эрт илрүүлж, засварлахад гарах нэмэлт зардал, хугацааны алдагдлыг бууруулах ач холбогдолтойг онцолсон юм.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°