Хан-Уул дүүргийн 17 дугаар хороонд 720 хүүхдийн суудалтай ерөнхий боловсролын сургуулийн барилга Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан болон холбогдох албаны хүмүүс тус сургуулийн барилгын талбайд ажиллалаа. Энэ үеэр газрын дарга М.Говьсайхан барилгын ажлыг чанар, стандартын шаардлагад нийцүүлэн эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад онцгой анхаарч ажиллахыг холбогдох инженерүүд болон гүйцэтгэгч компанид үүрэг болголоо. Тус сургуулийн барилга угсралтын ажлыг Гурванбулаг Сод ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд энэ оны арванхоёрдугаар сар гэхэд байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Энэхүү сургуулийн барилга ашиглалтад орсноор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны хүүхдүүд улсын сургуульд суралцах нөхцөл бүрдэх юм.

Хан-Уул дүүрэгт 720 хүүхдийн суудалтай сургууль баригдаж байна
Сургуулийн засварын ажлыг гүйцэтгэхдээ сурагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР “ХАНГАРДИ” ОДОНГООР ШАГНУУЛЛАА
НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
М.Говьсайхан: Их хотынхоо өнгө төрхийг тодорхойлж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд барилгын салбарын хамт олны хичээл зүтгэл, хувь нэмэр үнэлж баршгүй билээ
ХАН-УУЛ ДҮҮРЭГТ 960 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛЬ АШИГЛАЛТАД ОРНО
Сургууль, цэцэрлэгийн их засварын ажлыг хичээлийн шинэ жилээс өмнө дуусгахаар ажиллаж байна
Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
БИОКОМБИНАТАД 280 ХҮҮХДИЙН ОРТОЙ БАГА СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
НХОГ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ 97,4 ХУВИАР ҮНЭЛЭГДЭВ
“Cop17”-ын бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна
Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт заалны бүтээн байгуулалт 80 гаруй хувьтай үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд баригдаж буй 200 хүүхдийн ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно
Явган хүний зам талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэв