x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сургуулийн засварын ажлыг гүйцэтгэхдээ сурагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина

Сургуулийн засварын ажлыг гүйцэтгэхдээ сурагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавина
Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль “Google Reference School” буюу Google-ийн жишиг сургууль болж буй бөгөөд өргөтгөлийн барилгын засварын ажил хийгдэж байна.
Иймд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан: Сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлтэй шууд холбоотой. Тиймээс засвар, бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, сурагчдын аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой” гэдгийг онцлоод ажлыг батлагдсан зураг төсөл, төлөвлөгөөний дагуу чанартай, хугацаанд нь гүйцэтгэх үүрэг чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм.
Тус өргөтгөлийн барилгыг 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэхэд байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Ташрамд дурдахад, Нийслэлийн ерөнхий боловсролын хоёрдугаар сургуульд 3600 орчим сурагч суралцдаг.

Тендер

Нээлттэй ажлын байр