x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна

Хан-Уул дүүргийн есдүгээр хороонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
Сургуулийн өмнөх боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд сурч, хөгжих эрхийг хангах ажлын хүрээнд гэр хорооллын бүсэд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус цэцэрлэгийн барилгад улсын комисс ажиллуулах бэлтгэл хангагдаад байгаа бөгөөд ашиглалтад орсноор тухайн бүсийн сургуулийн өмнөх боловсролын хүртээмж нэмэгдэж, хүүхэд багачууд тав тухтай орчинд сурч, хөгжих боломж бүрдэх юм.
Тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр Таван-Од констракшн ХХК болон Инерци ХХК ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр