x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НХОГ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ 97,4 ХУВИАР ҮНЭЛЭГДЭВ

НХОГ-ЫН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ 97,4 ХУВИАР ҮНЭЛЭГДЭВ
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шил ажиллагааны хүрээнд Улаанбаатар хот, есөн дүүрэг, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд байгууллагынхаа нээлттэй мэдээллийн ил тод байдлыг www.shilen.gov.mn сайтад байршуулж, улирал тутам үнэлүүлдэг.
Тус сайтад нийт 5332 төрийн байгууллага нээлттэй мэдээллээ байршуулдаг бөгөөд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар 97,4 хувиар үнэлэгдлээ.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар мэдээлэл хариуцагч байгууллагууд нь 60 гаруй төрлийн мэдээллийг байнга нээлттэй байлгахаар хуульчилсан.
Иймд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар эрхлэх чиг үүргийн дагуу үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, хүний нөөц, төсөв, санхүү, худалдан авах ажиллагаа, байгууллагаас үзүүлж буй үйлчилгээ зэрэг бүхий л мэдээллийг ил тод, нээлттэй байршуулав.

Тендер

Нээлттэй ажлын байр