x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орлоо
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1201.0 м2 талбай бүхий зоорьтой 5 давхар барилга байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдсэн.
Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг “И Пи Эс” групп гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүллээ.

Тендер

Нээлттэй ажлын байр