x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил дууслаа.

Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил дууслаа.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан Онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус барилга нь 39.65м х27.0м хэмжээтэй, хагас зоорийн давхартай, цутгамал төмөр бетон бүтээцтэй 3 давхар барилга юм. Тусгай зориулалтын автомашины 5 гражтай бөгөөд тус бүр нь 4.2 метрийн өргөн, 3.2 метрийн өндөр хаалгатайгаар хийгдсэн.

Мөн В блокт алба хаагчдын зориулалттай зургаан айлын орон сууцыг шийдэж өгсөн юм. Тус барилга ашиглалтад орсноор хүн амын нягтаршил ихтэй бүсэд гал түймэр унтраах, аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм.

Тус бүтээн байгуулалтын ажлыг “Дуутын нуруу” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

 

Тендер

Нээлттэй ажлын байр