Баянгол дүүргийн 18 дугаар хороонд Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил үргэлжилж байна
Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэйгээр дотор засал болон гадна талбайн тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус цогцолбор нь 1109.3 м2 талбай бүхий зоорьтой 3 давхар барилга байхаар төлөвлөгдөн гүйцэтгэгдэж байна.
Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилга ашиглалтад орсноор тус хорооны 2702 өрх айл буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус цогцолборын барилгыг Хөх хайрхан трейд ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.