x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил үргэлжилж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил өнөөдрийн байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургуулийн барилга нь 36х36 хэмжээтэй, зоорьгүй 2 давхар байхаар төлөвлөгдсөн.
Барилгын төмөр бетон арагт бүтээц, гадна болон дотор ханын өрлөг шаврын ажил, гадна эрдэс хөвөн дулаалга болон метал фасадны ажлууд дууссан. Одоогоор барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байна.
Тус сургуулийн барилгыг Жи Эн Зэт Эф Икс ХХК гүйцэтгэж, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналт хэрэгжүүлэн ажиллаж байна.

default

default

Тендер

Нээлттэй ажлын байр