x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно

Тахилтад бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 280 хүүхдийн багтаамжтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга угсралтын ажил 88 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус цогцолбор нь 2115.6 м.кв талбай бүхий, зоорьгүй, хоёр давхар барилга байхаар төлөвлөгдсөн.
Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал болон гадна тохижилтын ажлууд хийгдэж байгаа бөгөөд 2025 оны 9 дүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Барилгын ажлыг Их гүрний бүтээмж констракшн ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр