x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний зам тохижуулна.

Нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний зам тохижуулна.
Энэ онд нийслэлийн хэмжээнд 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар найман байршилд явган хүний зам засварын ажлыг эхлүүлээд байна.
Нийтийн эзэмшил, явган хүний зам талбайн тохижилтын гэрээ байгуулсан 9 багц ажилд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн нар ажлын явцтай газар дээр нь ажиллаж, гүйцэтгэлийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тендер

Нээлттэй ажлын байр