Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2015 стандарт, төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500:2017 стандартыг амжилттай нэвтрүүлэн газрын үйл ажиллагааг тасралтгүй явуулах чанарыг сайжруулан, хэвшүүлэн ажиллаж байна.
АЛСЫН ХАРАА:
“Олон улсын түвшинд нийцэхүйц зөвлөх үйлчилгээ үзүүлэх манлайлагч байгууллага болно”
ЭРХЭМ ЗОРИЛГО:
“Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно”
ҮНЭТ ЗҮЙЛС:
Ажилтан бүр хариуцсан ажилдаа бүтээлчээр хандаж, үйл ажиллагаандаа “Ил тод байх” зарчмыг баримтлах, хууль дүрэм болон дэг журмыг сайн засаглалыг нийгмийнхээ хэрэгцээ шаардлагатай уялдуулан асуудлаа хамт олноороо шийдвэрлэдэг байна.
Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын ёс зүйн дүрмийг баримтлан, соёлтой, шударга, ил тод нээлттэй байдлыг эрхэмлэдэг байна.
Нэгдсэн зохион байгуулалттай, хөрвөх чадвартай мэргэшсэн, чадварлаг хамт олонд түшиглэсэн багийг бүрдүүлж ажилладаг байна.
Хариуцсан ажил үүргээ гүйцэтгэх хангалттай мэдлэгийг эзэмшин, түүнийгээ цаг үеийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлж, мэргэшсэн үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлдэг хамт олон байна.
Хэрэглэгч болон харилцагчидтайгаа хүндэтгэлтэй, шударга хандаж, хамтын ажиллагааны суурийг батжуулна.
ЧАНАРЫН БОДЛОГО:
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШИНД ХҮРГЭЖ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГЫНХАА ТОГТОЛЦООГ ТАСРАЛТГҮЙ САЙЖРУУЛАГЧ БАЙНА.
