x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АНХНЫ ЭКСТРЕМ СПОРТ ТАЛБАЙН АЖИЛ ДУУСЛАА

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ АНХНЫ ЭКСТРЕМ СПОРТ ТАЛБАЙН АЖИЛ ДУУСЛАА

10 га талбай бүхий худалдаа үйлчилгээний гудамж, тохижилт бүхий экстрем талбайн ажил дууслаа.

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд иргэдийн хэлж заншсанаар Адам, Евагийн хөшөөний хэсэгт нийслэл хотын хэмжээнд анхны, хамгийн том экстрем спортын талбайг бүтээн байгууллаа.
Тус бүтээн байгуулалтад экстрем талбай, авто синема, задгай тайз, элсний волейбол, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлт гудамж, худалдааны гудамж, явган болон дугуйн зам, дугуй түрээсийн талбай, ногоон байгууламж, чийрэгжүүлэлтийн талбай болон бусад тохижилтын ажлууд багтжээ. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбайд үзэгчдийн сандал суурилуулсан юм.
Энэхүү бүтээн байгуулалт нь зөвхөн дулааны улиралд ашиглагдах бус өвлийн улиралд ашиглах тэшүүрийн талбайг төлөвлөж залуусын бие бялдар, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажилласнаараа онцлог юм.

 


Тендер

Нээлттэй ажлын байр