x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ЁС ЗҮЙН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ”  СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын “Ёс зүйн дэд хороо”-ний 2025 оны төлөвлөгөөний дагуу “Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр сургалт зохион байгууллаа.
Ажилтан, албан хаагчдыг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой тус сургалтыг Хууль зүйн ухааны доктор, судлаач багш Л.Мөнх-Эрдэнэ удирдан явуулж, ёс зүй, ёс суртахууны тухай ойлголт болон холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд төрийн албан хаагчдын нийтлэг гаргаж буй алдаа, түүнээс урьдчилан сэргийлэх практик, жишээг дурдан мэдлэг мэдээлэл өглөө. Сургалтад нийт 48 ажилтан, албан хаагч хамрагдав

Тендер

Нээлттэй ажлын байр