Хууль, дотоод хяналтын хэлтсийн чиг үүргүүд:
1.Хүчин төгөлдөр мөрдөж буй норм норматив, стандартууд болон бусад холбогдох хууль тогтоомж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилт, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн холбогдох заалт, нийслэлийн урт, дунд, богино хугацааны хөтөлбөрын хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагаанд батлагдсан журмын хүрээнд хяналт тавьж газрын даргыг мэдээллээр хангах, хэрэгжилт хангалтгүй байгаа ажлуудыг эрчимжүүлэх талаар санал зөвлөмж өгөх;
2.Газрын хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний зураг төслийн ажлын гүйцэтгэл, барилга угсралтын ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналтыг тодорхой үе шаттайгаар оновчтой хэрэгжүүлж байгаа эсэхэд дотоод хяналтыг зохион байгуулах журамд заасан болон тодорхой чиглэлтэй батлагдсан удирдамж, төлөвлөгөөт хяналт хийх, гарсан зөрчил дутагдлыг арилгуулах талаар заавар зөвлөмж өгөх, газрын даргыг мэдээллээр хангах;
3.Газрын хэмжээнд мөрдөгдөж байгаа дүрэм, журам нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамж, Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хүчин төгөлдөр бус болсон эсэхэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх;
4.Газрын үйл ажиллагаатай холбоотой учирч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах;
5.Дотоодод мөрдөгдөх дүрэм, журам боловсруулах, газрын даргын тушаал, газрын үйл ажиллагаатай холбоотой гэрээнд хууль зүйн зөвлөгөө өгөх;
6.Газрын даргаас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр газрыг холбогдох хууль, шүүхийн байгууллагад төлөөлөх;
7.Захиалагчийн техник хяналтын гэрээ болон зохиогчийн хяналтын гэрээг хянаж, бүртгэл хөтлөх;
8.Нийт ажилтнуудыг шинээр батлагдсан хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, газрын чиг үүрэгтэй холбоотой бусад эрх зүйн актын талаарх мэдээ, мэдээллээр тухай бүр хангах;
9.Газрын эрхлэх асуудлын хүрээнд бодлогын баримт бичиг (газрын дүрмээр хүлээсэн үүрэг, стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан арга хэмжээ, ажлын хэсэг)-ийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинжилгээ хийх;
10.Нийт ажилтнуудаас хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн түвшин тогтоох шалгалтыг удирдан зохион байгуулах, дүгнэх, дүнг газрын даргад танилцуулах;
Утас: 976-11-311650
Хууль, дотоод хяналтын хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал
| 1 | Б.Батбилэг | Хэлтсийн дарга |
| 2 | Д.Оюунтуул | Ахлах инженер |
| 3 | Д.Түвшинбилэг | Дотоод хяналтын инженер |
| 4 | Б.Төрмөнх | Дотоод хяналтын инженер |
| 5 | Л.Болорчулуун | Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
| 6 | Б.Бадралсүрэн | Хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн |
| 7 | Х.Номин | Дотоод хяналтын мэргэжилтэн |
| 8 | Э.Батжаргал | Дотоод хяналтын мэргэжилтэн |