Санхүү, аж ахуйн хэлтсийн үндсэн чиг үүргүүд:
1.Газрын санхүүгийн үйл ажиллагааг Нягтлан бодох бүртгэлийн хууль, тогтоомжид нийцүүлэн, хэвийн үр ашигтай явуулах, удирдан зохион байгуулах, мөнгөний урсгалыг төлөвлөж зохицуулах, тайлан тэнцлээр гарсан үр дүнг тайлагнах, өмчийн зөрчилгүй байх, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах;
2.Төсвийн тухай хуулийн дагуу хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх, мөн газрын даргыг санхүүгийн мэдээллээр тогтмол хангах;
3.Санхүүгийн үйл ажиллагаа болон хөрөнгө оруулалт, санхүүжилтийн явцтай холбоотой тайлан тэнцлийг хуулийн хугацаанд сар бүр гаргах;
4.Өмч, хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалтад хяналт тавих;
5.Төсөл, арга хэмжээний барилга угсралтын болон зураг төслийн ажлын гүйцэтгэлийг чиг үүргийн хүрээнд хянах;
6.Төлөөлөл хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагатай байгуулсан холбогдох гэрээ, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилтод төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллах, тайлагнах;
7.Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
8.Санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн аудитын шийдвэрийн хэрэгжилтийг тухай бүр хангах;
9.Газрын даргын тушаалаар батлагдсан Автомашин ашиглах журмын хэрэгжилтийг хангуулан дотоод зохион байгуулалт хийх;
10.Хуульд нийцүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулах.
Утас: 976-11-311630
Санхүү, аж ахуйн хэлтсийн албан хаагчдын нэр, албан тушаал
| 1 | Д.Пүрэвжав | Санхүү, аж ахуйн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч |
| 2 | Ц.Адъяа | Ахлах нягтлан бодогч |
| 3 | Г.Мөнхболд | Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан Ахлах мэргэжилтэн |
| 4 | Н.Анударь | Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн |
| 5 | Э.Лхагважаргал | Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн |
| 6 | Г.Мөнгөнчимэг | Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн |
| 7 | Б.Мөнхжаргал | Хөрөнгө оруулалтын санхүүжилт хариуцсан мэргэжилтэн |
| 8 | Ө.Эрдэнэчимэг | Тооцооны нягтлан бодогч |
| 9 | М.Нямсүрэн | Нярав |
| 10 | Г.Золжаргал | Жолооч |
| 11 | Ц.Баттулга | Жолооч |
| 12 | М.Энхтөр | Жолооч |
| 13 | Т.Нямтогтох | Жолооч |
| 14 | Х.Галсанбаатар | Жолооч |
| 15 | Д.Гантулга | Жолооч |
| 16 | Р.Даваажаргал | Жолооч |
| 17 | Ч.Идэрхангай | Жолооч |
| 18 | Б.Мөнхцэцэг | Гэрээт ажилтан |