Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгч, судалгаа гаргах ажил 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдлаа.
Тус хяналт шалгалтын ажлын хүрээнд Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын газрын нийт 72 албан хаагч 24 багт хуваагдаж Сонгинохайрхан дүүргийн 8, 9 дүгээр хорооны айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуухны бүрэн бүтэн байдал, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгч, халаалтын зуухны хэвийн ажиллагааг шалгаж, судалгаа хийж гүйцэтгэн илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох талаар хороодын Засаг даргын ажлын албаныхантай хамтран ажиллалаа.