НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА
Хүүхдийн сэргээн засах тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрт шаардлагатай сэргээн засах эмчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор баригдсан 80 ортой Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус эмнэлгийн барилга нь зоорьтой, таван давхар бөгөөд 48.0х16.0 метрийн хэмжээтэйгээр төлөвлөгдөн баригдсан. Мөн гадна автомашины зогсоол, ногоон байгууламжийг иж бүрнээр нь тохижуулан гүйцэтгээд байна.
Одоогийн байдлаар Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг бол шинэ 80 ортой барилга ашиглалтад орсноор жилдээ 3,200 орчим хүүхдэд хэвтүүлэн эмчлэх, сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх юм.
Тус барилгын ажлыг “Элбэггүн” ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.