720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Тус сургууль нь нийт 5,340.3 м.кв талбайтай бөгөөд А, Б, В гэсэн 3 блок бүхий барилга юм. А блок нь зоорьтой, 3 давхар, Б болон В блок нь зоорьгүй, 3 давхар байхаар төлөвлөгдсөн. Үүнээс А блок 25.4 × 19.0 м, Б блок 32.5 × 19.0 м, В блок 34.2 × 18.5 м хэмжээтэй юм.
Одоогийн байдлаар барилгын дотор заслын ажил, гадна фасадын ажил, сантехникийн угсралт, инженерийн шугам сүлжээний холболтын ажлууд үе шаттайгаар үргэлжилж байна.