x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ТҮҮХИЙГ БИЧИЛЦСЭН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан 63 жилийн түүхийг хамтдаа бичсэн ахмад ажилчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Уулзалтын үеэр газрын дарга М.Говьсайхан: Нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэд гар бие оролцож, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн дэд бүтэц зэрэг олон чухал бүтээн байгуулалтыг хамтдаа бий болгосон ахмадууддаа талархал илэрхийлж, ахмад үеийнхэн та бүхний бүтээсэн түүх, өвлүүлэн үлдээсэн туршлага, ажилдаа хандах хариуцлага, үнэт зүйлсийг залуу үедээ уламжилж, нийслэл хотынхоо хөгжил, бүтээн байгуулалтын төлөө цаашдаа илүү олон жил хамтран ажиллахаа хэлсэн юм.
Та бүхэндээ барилгын салбарын түүхт 100 жилийн ой, Барилгачдын баярын мэндийг хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Тендер

Нээлттэй ажлын байр