x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАР САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД ХОС АЛТАН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
“ХАНГАРДИ–2026” спорт наадмын III бүсийн тэмцээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид тэргүүн байр эзэлж, хос алтан медаль хүртлээ.
Тус тэмцээнд нийслэлийн болон харьяа 60 гаруй байгууллагын баг тамирчид оролцож, дартс, шатар, сагсан бөмбөг, волейбол, цахим спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Цахилгааны хяналтын инженер Э.Оргил сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Шилдэг тоглогчоор шалгарсан бол, эмэгтэй Шилдэг тоглогчийн шагналыг Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхбаясгалан хүртлээ.
Хамтын хүч, эв нэгдэл, ур чадвараараа манлайлж, байгууллагынхаа нэр хүндийг өргөсөн нийт баг тамирчдадаа халуун баяр хүргэж, дараагийн шатны өрсөлдөөнд нь амжилт хүсье!

Тендер

Нээлттэй ажлын байр

-°