x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа

“Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалтад хамрагдлаа
Төрийн албан хаагчдын хамтач байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагаа, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор Монгол Улсын Ёс зүйн хорооноос “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяныг зохион байгуулж байгаа бөгөөд аяны хүрээнд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас “Ёс зүй, харилцаа, хандлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Сургалтыг Монгол Улсын Ёс зүйн хорооны гишүүн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш, хүний эх эмч, эрх зүйч доктор (Ph.D), дэд профессор М.Цэрэнбат багш удирдан явуулж, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон хувь хүний ёс зүй, харилцаа хандлага нь хүний ажил, амьдралын бүтээмж, эрүүл мэндэд үзүүлэх эерэг болон сөрөг нөлөөллийн талаар ярилцаж, албан хаагчдад мэдлэг, мэдээлэл өглөө.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°