x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

“Cop17”-ын бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

“Cop17”-ын бэлтгэл ажил 95 хувьтай үргэлжилж байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал /COP17/ энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Тус хурлын үндсэн арга хэмжээг зохион байгуулах “Хөх бүс”-ийн түр байгууламж, барилга угсралт болон бэлтгэл ажлыг Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар хариуцан ажиллаж байна.

Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “COP17”-ын үндсэн арга хэмжээ зохион байгуулагдах байршилд ажиллаж, хурлын бэлтгэл ажил болон бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас холбоо, дохиолол, ногоон байгууламж, явган хүний зам, талбай, тохижилтын элементүүд, хамгаалалтын хашаа, ариун цэврийн байгууламж болон харуулын байрны ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлж, байнгын ашиглалтад оруулсан.

Одоогоор хурлын бэлтгэл ажил 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд зочдыг хүлээн авах гэр болон зөөврийн ариун цэврийн байгууламжийн ажлыг ойрын өдрүүдэд дуусгаж, ажлын хэсэгт хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр