x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Ажлын байрны стрессийг бууруулах өнгөний сэтгэл заслын сургалт зохион байгууллаа

Ажлын байрны стрессийг бууруулах өнгөний сэтгэл заслын сургалт зохион байгууллаа
Монгол Улсын Ёс зүйн хорооноос төрийн албан хаагчдын хамтач байдал, харилцан хүндлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын ёс зүйн соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Хамтран ажиллая–Харилцан дэмжье” нөлөөллийн аяны хүрээнд “Ажлын байрны стрессийг бууруулах өнгөний сэтгэл засал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтыг олон улсын ICF сертификаттай коуч, мэргэжлийн арт терапист Ч.Энхжаргал удирдан явууллаа.
Сургалтаар ажлын байрны стресс, үүсэх шалтгаан, илрэх шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл өгч, өнгөний сэтгэл заслын аргаар стрессээ танин мэдэх, сэтгэл зүйн ачааллаа бууруулах арга техникийг туршилт, дадлага хосолсон хэлбэрээр танилцууллаа.
Энэхүү сургалт нь албан хаагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, ажлын байрны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн юм.

Тендер

Нээлттэй ажлын байр

-°