x
Хүрээлэн буй орчинд ээлтэй чанарыг
эрхэмлэсэн бүтээн байгуулалтыг цогцлооно.

Нийтийн тээврийн автопаркийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж байна

Нийтийн тээврийн автопаркийн гадна тохижилтын ажлыг гүйцэтгэж байна
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах “Зорчигч тээвэр-4” ОНӨААТҮГ-ын нийтийн тээврийн автопаркийн гадна инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг 73 хувийн гүйцэтгэлтэйгээр хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 32,835 ам метр талбайд автозамын хучилт, 8,988 ам метр талбайд явган хүний зам, талбай байгуулж байгаа бөгөөд 152 автобусны ил зогсоолыг шинээр байгуулж байна.
Мөн үерийн ус зайлуулах шугам хоолой, ногоон байгууламж, зүлэгжүүлэлт, сандал, сүүдрэвч, хашаа зэрэг гадна тохижилтын ажлыг нийт есөн хэсэгт гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.

Тендер

Нээлттэй ажлын байр